STAMFORD TRADING TECHNOLOGIES, LP.
ХУДАЛДААНЫ ТЕХНОЛОГИЙН ГАЙХАЛТАЙ ИРЭЭДҮЙ ӨНӨӨДРӨӨС!

СТРАТЕГИ

Stamford Trading Technologies, LP компанийн гол давуу тал болсон худалдааны стратеги боловсруулах ажил АНУ болон Их Британийн мэргэжлийн эдийн засагчид, хуульчид, худалдаачид бинар опцийн зах зээлд хөрөнгө оруулалтын цоо шинэ арга эрэлхийлж эхлэх тэр үеэс буюу 2016 оны нэгдүгээр сараас эхэлсэн түүхтэй.

Бинар опцийн худалдаанд хөрөнгө оруулах олон төрлийн арга байдаг ч тэдгээр нь зөвхөн зах зээлийн таатай нөхцөлд л үр дүн авчирдаг. Манай мэргэжилтнүүдийн өмнөө тавьсан зорилго нь ямар ч нөхцөлд хүссэн үр дүнг авчрах худалдааны “робостный” стратеги боловсруулахад оршиж байв.

«Робастный» гэдэг нь ямар ч саад бэрхшээл, зах зээлийн гэнэтийн өөрчлөлтөд тэсвэртэй гэсэн үг юм. Санхүүгийн зах зээлд эрс өсөлт ба гэнэтийн уналт байдгийг хэн бүхэн мэднэ. Харин сайн (өөрөөр хэлбэл, робастный) худалдааны стратеги нь зах зээлийн ямар ч нөхцөлд тогтвортой үйлчилж байх учиртай.

Энэхүү зорилтод хүрэхийн тулд хөрөнгийг удирдах тэнцвэртэй дүрмийг хөрөнгийн урсгал орж, гарах цэгт дэвшилттэй ашиглах стратегийг ашигласан болно. Зах зээлийн одоогийн болон ирээдүйн давтамжийг нарийн тодорхойлох модулийг амжилттай нэвтрүүлсэн нь худалдааны дээрх стратеги үр дүнгээ өгөх үндэс болсон билээ.

Санхүүгийн зах зээлээс ашиг олохын тулд дараах асуултуудад хариулттай байх ёстой гэдгийг мэргэжлийн аль ч трэйдер сайн мэддэг. Үүнд:

Санхүүгийн зах зээл түргэн өөрчлөгддөг. Зах зээл дээрх аливаа нөхцөл байдлаас хамаарч санхүүгийн хэрэгслүүд нь (үнэт цаас, түүхий эд эсвэл хөрөнгийн зах зээл болон хөрөнгийн зах зээлээс гадна гүйдэг санхүүгийн хэрэгсэл) хүчний хувьд төрөл бүрийн өсөлтийн эсвэл уналтын чиг хандлагыг бий болгож болох (мэргэжлийн хэллэгээр «тренд» эсвэл «ралли») ч түүнээс гадна тодорхой нэг чиг хандлага бий болгохгүйгээр хавсрага хөдөлгөөн буюу флэт үүсгэж болно. Эдийн засагтай холбоотой чухал мэдээлэл гарахад үнийн хувьд эрс хөдөлгөөн үүсч тухайн үеийн чиг хандлагыг өөрчлөн шинэ хандлагын эхлэлийг тавьж, энэ нь улмаар трэйдерийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж болзошгүй. Энэ нь худалдааны үр дүнд тэр болгон эерэг нөлөө үзүүлдэггүй.

Эдгээрийг нийтэд нь «зах зээлийн хэлбэлзэл» гэж нэрлэдэг бөгөөд энэ нь зах зээлд байр сууриа нээх, хаах чухал цэгүүд болдог. Stamford Trading Technologies, LP. компанийн мэргэжилтнүүд зах зээлийн хэлбэлзлийг өндөр нарийвчлалтай тодорхойлох, нарийн магадлалтайгаар ойрын ирээдүйн хэлбэлзлийг тогтоох боломжтой программын тусгай модулийг боловсруулж чадсан нь худалдааг амжилттай явуулах, ашиг олох боломжийг бий болгосон билээ.

Худалдааг амжилттай явуулах өөр нэгэн хүчин зүйл нь «money management» юм. Энэ нь хөрөнгийг удирдах дүрэм. Өгөгдлийг компьютерын аргаар задлан шинжилсний үндсэн дээр Stamford Trading Technologies, LP.компанийн худалдааны стратеги нь тодорхой мөч болгонд амжилттай арилжаа явагдах магагдлалыг тодорхойлох чадвартай болсон бөгөөд үүний ачаар ирээдүйн арилжаанд хамгийн эрсдэл багатай оролцох баталгааг бий болгодог билээ. Мэдээж энэ нь арилжааны нийт үр дүнд эерэгээр нөлөөлдөг. Учир нь эрсдэл ихтэй арилжааг хамгийн бага мөнгөөр явуулж, харин ашиг амласан арилжааг их хэмжээний мөнгөөр хийдэг.

Программын модулийг боловсруулж дууссаны дараа манай систем нь өргөн зурвастай интернет холболтыг ашиглан хорин дөрвөн цагийн туршид тал бүрийн тестээр шалгуулахын тулд арилжааны серверт холбогдсон болно. Тестийг түүхэн өгөгдөл (Reuters агентлагийн олон нийтээр үнэн зөв гэж үздэг өгөгдлүүд дээр тулгуурлаж), бинар опцийн аль нэгэн брокерийн арилжааны платформ дээр гэсэн хоёр төрлийн горимоор явуулсан.

Арилжааны стратегийг урт хугацаанд, нарийвчлан тест явуулсны үр дүнд тун эерэг үр дүнтэй гарсан нь ирээдүйд итгэлтэй үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулагчдад өөрийн стратегийг танилцуулах бололцоог нээж өгсөн юм.